Botschaft der Mongolei

Botschaft der Mongolei Embassy of Mongolia in Federal Republic of Germany.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...
04/09/2026

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулсанд чин сэтгэлийн баяр хүргэжээ.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулсанд чин сэтгэлийн баяр хүргэжээ.

COP17 бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулсан нь Монгол Улсын олон улсын тавцанд өсөн нэмэгдэж буй үүрэг, нэр хүндийн илэрхийлэл болсныг онцолж, германы төлөөлөгчдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлсэн яамны дипломат ажилтанд тусгайлан талархав.

Мөн Монгол Улс дэлхийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлж, хоёр орны нягт хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЭЛЧИН САЙД Ж.ОЮУНБААТАР ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА СИМОН КРАЕЭТЭЙ УУЛЗАВ Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ...
02/09/2026

ЭЛЧИН САЙД Ж.ОЮУНБААТАР ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА СИМОН КРАЕЭТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Монгол, Япон, Солонгосын хойг, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлын улсуудыг хариуцсан хэлтсийн дарга Симон Краеэтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Германы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хооронд хийгдэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн талууд энэ онд зохион байгуулагдах “Чингис хаан ба Монголчуудын Ертөнц” үзэсгэлэн, Монгол, Германы “Шинжлэх ухааны өдөрлөг”, Монгол, Германы “Эдийн засгийн форум”, Монголын Үндэсний урлагийн Их найрал хөгжмийн тоглолт болон “Монгол судлалын олон улсын бага хурал” зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэв.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-наас Герман–Монголын шинжлэх ухаан, инновацын ха...
01/09/2026

ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-наас Герман–Монголын шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор явагдаж буй “Шинэ санаа, хамтарсан төсөл”-ийн сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах хугацаа сунгагдлаа.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд төслийн товч танилцуулгыг Германы түнш байгууллагаар дамжуулан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Германы DLR Project Management Agency-д хүргүүлэх боломжтой болсон тул Та бүхэн өргөнөөр оролцохыг хүсье.

Шалгарсан гурван төслийг 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо зохион байгуулагдах “Герман–Монголын Шинжлэх ухааны өдөрлөг”-ийн үеэр танилцуулах бөгөөд төсөл тус бүрт 35,000 хүртэлх еврогийн буцалтгүй санхүүжилтийг 12 хүртэлх сарын хугацаанд олгох юм.

German-Mongolian Ideas Competition for the Implementation of Thematic Events and Event Series (GM-MEET)

17/08/2026

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэгийн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд хэлсэн үг.

🔗:https://e-mongolia.mn/news/n/83ac

17/08/2026

Өнөөдөр Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) эхэлнэ.

Хурал 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая!” уриан дор зохион байгуулагдана.

Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулагч орны хувьд олон талт хамтын ажиллагааны чухал үйл явдлыг амжилттай удирдан явуулах өндөр хариуцлагыг хүлээж байна.

Миний бие тус хурлын Даргын хувиар Талуудын байр суурийг харилцан хүндэтгэх, зөвшилцлийг эрхэмлэх, хэлэлцүүлгийг бодит үр дүн, хэрэгжилтэд чиглүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллана.

Цөлжилт, газрын үржил шим буурах, гангийн асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжил, улмаар энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт болж байна.

Тиймээс тус хурлаар гаргах шийдвэрүүд бодит амьдралд хэрэгжихүйц, улс орнуудын үндэсний нөхцөл, тэргүүлэх чиглэлтэй уялдсан, санхүүжилт болон технологийн бодит дэмжлэгээр баталгаажсан байх нь чухал юм.

Монгол Улс туршлага, онцлогоо хуваалцахын зэрэгцээ дэлхийн улс орнуудын туршлага, шинжлэх ухааны ололт, шинэлэг шийдлүүдийг нэгтгэн, газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг бэхжүүлэх, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой байна.

Энэ хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдууд, НҮБ болон мэргэжлийн багууд нягт хамтран хийж, хурлын зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, хөтөлбөр, дэд бүтэц болон бусад шаардлагатай бэлтгэлийг хангаад байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэн төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, дипломат төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнес, иргэний нийгэм, залуучууд, зочид, төлөөлөгчид, нийт оролцогч Та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу.

***

Today, the seventeenth session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17) opens in Ulaanbaatar. The Conference will take place from 17 to 28 August under the theme, “Restoring land, Restoring Hope!”

As host country, Mongolia assumes the solemn responsibility of guiding this major multilateral gathering towards a successful outcome.

As President of UNCCD COP17, my foremost priorities will be to foster mutual respect among the Parties, promote consensus, and ensure that our deliberations are directed towards tangible results and effective implementation.

Desertification, land degradation and drought have become global challenges inseparably linked to food and water security, people’s livelihoods, sustainable development, and ultimately, peace and security. It is therefore essential that the decisions adopted at COP17 are practical and implementable, responsive to countries’ national circumstances and priorities, and underpinned by concrete financial and technological support.

While sharing its own experience and distinctive perspective, Mongolia aims to bring together the experiences of countries around the world, the latest scientific advances and innovative solutions. In doing so, we seek to elevate international cooperation to a new level in restoring land, strengthening drought resilience, and safeguarding the sustainability of water, rangeland and food systems.

The Government of Mongolia, the relevant ministries, the United Nations and professional teams have worked in close partnership to prepare for this Conference. The necessary arrangements are now in place, including conference logistics, participant registration, the programme, infrastructure and other essential preparations.

To the Heads of State and Government, ministers, leaders of international organizations, members of the diplomatic corps, scientists and researchers, representatives of business and civil society, young people, and all distinguished guests and delegates who have travelled to participate in UNCCD COP17:

Welcome to Mongolia.

16/08/2026
14/08/2026
ГЕРМАН–МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНАХБНГУ-ын Холбооны Сансар су...
12/08/2026

ГЕРМАН–МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-наас Герман–Монголын шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Шинэ санаа, хамтарсан төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тус сонгон шалгаруулалтад ХБНГУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж буй Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн болон холбогдох байгууллагууд оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд төслийн товч танилцуулгыг Германы түнш байгууллагаар дамжуулан 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор Германы DLR Project Management Agency-д хүргүүлнэ.

Шалгарсан гурван төслийг 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо зохион байгуулагдах “Герман–Монголын Шинжлэх ухааны өдөрлөг”-ийн үеэр танилцуулах бөгөөд төсөл тус бүрт 35,000 хүртэлх еврогийн буцалтгүй санхүүжилтийг 12 хүртэлх сарын хугацаанд олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам (BMFTR)-ны албан ёсны цахим хуудсаас авна уу.
https://www.bmftr.bund.de/SharedDocs/Downloads/EN/2026/GM-Meet_Funding_Announcement.html?nn=912672

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

German-Mongolian Ideas Competition for the Implementation of Thematic Events and Event Series (GM-MEET)

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН...
12/08/2026

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЙОХАНН СААТХОФФТАЙ УТСААР ЯРИЛАА

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхоффтай утсаар ярив. Тэрбээр COP17-д оролцох ХБНГУ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17-ын бэлтгэл ажил зохион байгуулалт болон агуулгын хувьд эрчимтэй өрнөж буйг дуулгав.

Тэрбээр цааш нь ХБНГУ бол цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлт болон тус конвенцын үйл ажиллагаанд идэвхтэй, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн орны хувьд COP17-ын хүрээний яриа хэлэлцээг зөвшилцөлд тулгуурлан үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Саатхофф Монгол Улсад COP17-г амжилттай зохион байгуулахыг хүсэж, бага хурлын хүрээнд талуудын байр суурийг ойртуулж, нэгдмэл ойлголцолд хүргэх чиглэлд хамтран ажиллах болно гэлээ.

11/08/2026

Adresse

Hausvogteiplatz 14
Berlin
10117

Öffnungszeiten

Montag 09:00 - 17:00
Dienstag 09:00 - 17:00
Mittwoch 09:00 - 17:00
Donnerstag 09:00 - 17:00
Freitag 09:00 - 13:00

Telefon

+49304748060

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Botschaft der Mongolei erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an Botschaft der Mongolei senden:

Teilen