Mongolian Embassy to the USA

Mongolian Embassy to the USA Амралтын өдрүүд болон ажлын бус цагаар яаралтай асуудлаар холбогдох шуурхай утас 202-374-6274

📌 Элчин сайд Ө.Батбаяр “United Airlines” компанийн Бодлогын асуудал хариуцсан захирал Чэйтэн Жэйнийг хүлээн авч уулзав.✅...
08/06/2026

📌 Элчин сайд Ө.Батбаяр “United Airlines” компанийн Бодлогын асуудал хариуцсан захирал Чэйтэн Жэйнийг хүлээн авч уулзав.

✅ Уулзалтаар Монгол, АНУ-ын хоорондын хийж буй агаарын тээврийн хамтын ажиллагаа болон түлшний хангамжтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал, гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд Монголын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлбар өгч ярилцав.

✅ “United Airlines” компанийн зүгээс Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тэмдэглээд, зорчигчдод чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлэн, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлов.

✅ Талууд уулзалтын төгсгөлд агаарын харилцаа болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг цаашид идэвхтэй үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Б.ЭНХБИЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВГадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 ...
08/05/2026

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Б.ЭНХБИЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужийн Минниаполис хотод суугаа Өргөмжит консул Ц.Энхбилэг “Billy”-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Өргөмжит консул Ц.Энхбилэгийг Өргөмжит консулаар томилогдсонд баяр хүргэж, цаашид Монгол Улс болон АНУ-ын хоорондын эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцааг дэмжих чиглэлээр Өргөмжит консулын гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлов.

Өргөмжит консул Ц.Энхбилэг Монгол Улсыг сурталчлах, Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө орон нутгийг хөгжүүлэх, алслагдсан бүс нутгийн хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахаа нотлов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

✅ Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь өөрийн орныг Америкийн олон нийтэд суртал...
08/03/2026

✅ Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь өөрийн орныг Америкийн олон нийтэд сурталчлан таниулах ажил байдаг. Энэ хүрээнд ялангуяа Америкийн хүүхэд, оюутан, залуучуудад чиглэлсэн цуврал арга хэмжээнүүдийг тус ЭСЯ тогтмол зохион байгуулж ирсэн.

✅ Сүүлийн жилүүдэд Америкийн “Манлайллын санаачлага” ТББ-аас хэрэгжүүлдэг сургалт, дадлагын хөтөлбөрт хамрагдаж буй ахлах сургуулийн сурагчдыг ЭСЯ-нд хүлээн авч Монгол Улсын түүх, соёл, өнөөгийн нөхцөл байдал болон Монгол, Америкийн харилцааны талаар дэлгэрэнгүй танилцуулан сурагчдын сонирхсон асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүлдэг уламжлалыг тогтоогоод байгаа бөгөөд арга хэмжээ бүрт АНУ-ын өнцөг булан бүрээс дээрх хөтөлбөрт хамрагдаж буй 45 ахлах сургуулийн сурагчид оролцдог юм. Тэгвэл энэ жил тус байгууллагын хүсэлтээр хоёр дахь бүлэг сурагчдыг ЭСЯ-ны зөвлөхүүд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

📌Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөхүүд Америкийн “Манлайллын санаачлага” ТББ-аас хэрэгжүүлдэг сургалт, дадлагын хө...
07/27/2026

📌Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөхүүд Америкийн “Манлайллын санаачлага” ТББ-аас хэрэгжүүлдэг сургалт, дадлагын хөтөлбөрт хамрагдаж буй ахлах сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын түүх, соёл, өнөөгийн нөхцөл байдал болон Монгол, Америкийн харилцааны талаар дэлгэрэнгүй танилцуулан сурагчдын сонирхсон асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүлэв.

✅Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ өөрийн орныг Америкийн олон нийтэд, тэр дунда хүүхэд, оюутан, залуучуудад сурталчлан таниулах чиглэлээр цуврал арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд АНУ-ын 17 мужаас дээрх хөтөлбөрт хамрагдсан 45 ахлах сургуулийн сурагчид оролцлоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

07/15/2026
🇲🇳 МОНГОЛ УЛС 15,000 МОРЬТНЫ ЖАГСААЛААР ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
07/14/2026

🇲🇳 МОНГОЛ УЛС 15,000 МОРЬТНЫ ЖАГСААЛААР ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

ВАШИНГТОН ДИСИ ОРЧМЫН 🇲🇳 МОНГОЛЧУУД САЙХАН НААДЛАА  📌АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллан амьдарч буй нийт монголч...
07/13/2026

ВАШИНГТОН ДИСИ ОРЧМЫН 🇲🇳 МОНГОЛЧУУД САЙХАН НААДЛАА

📌АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллан амьдарч буй нийт монголчуудын Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод амжилттай зохион байгуулагдав.

✅ Баяр наадмын арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Япон, Солонгос, Монголын хэлтсийн орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мариа Сэнд үг хэлэв.

✅ Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе/Хурандаа Д.Ганхуяг удирдаж, Хурандаа Р.Энхболд, хурандаа М.Түвшинжаргал нар Төрийн далбааг мандуулав.

✅ Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав.

Энэ жилийн Наадмын арга хэмжээг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

👏 Наадмын үйл ажиллагааг найруулсан “Анура мюзик” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, найруулагч У.Хатанболд, хөтлөгч Л.Бөртэ-Үжин, Б.Ойдовдорж болон нийт уран бүтээлчид, хамтран ажилласан байгууллагууд, хувь хүмүүс, ивээн тэтгэгч, наадамчин олондоо гүн талархал илэрхийлье.

🌐 ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д оршин суугаа иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа. Наадамд дотоод гадаадын нийт 2000 гаруй иргэд оролцож, дэнж хотойтол сайхан наадлаа.

Та бүхэн сайхан наадаарай!!!

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

🇲🇳 Монгол Улсын Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй эдгээр өдрүүдэд монгол уяачи...
07/13/2026

🇲🇳 Монгол Улсын Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй эдгээр өдрүүдэд монгол уяачийн уясан хурдан хүлэг АНУ-д түрүү магнайд хурдаллаа.

✅ АНУ-ын Баруун Виржиниа мужийн Charles Town морин тойруулгад /2026.07.09/ болсон уралдаанд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, уяач Гүрийн Баттулгын уяа сойлгыг нь тааруулсан “Үүлэн бор” морь түрүүлж, энэхүү тойруулгад тав дахь ялалтаа байгууллаа.

✅ Уяач Гүрийн Баттулга нь 2011 оноос эхлэн АНУ-д зохион байгуулагдсан морин уралдаануудад морьдоо удаа дараа түрүүлгэж, олон улсын морин спортын тавцанд түрүү хүртсэн анхны монгол уяач юм.

✅ Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан уяач Г.Баттулга болон нийт хамт олонд талархал илэрхийлж, халуун баяр хүргэн, цаашдын тэмцээнд нь улам их амжилт хүсье.

Та бүхэндээ Дэлхийн Адууны өдрийн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Дэлхийн адууны өдөр: Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас тунхагласан олон улсын өдөр📌 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнх...
07/13/2026

Дэлхийн адууны өдөр: Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас тунхагласан олон улсын өдөр

📌 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 79 дүгээр чуулган 79/291 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан билээ.

✅ Энэхүү санаачилгыг 🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар дэвшүүлж, тогтоолыг 56 улс хамтран зохиогчоор дэмжсэн нь адууны хүн төрөлхтний хөгжил, соёл иргэншил, тогтвортой хөгжил, соёлын өвд оруулсан хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсон юм.

✅ Монголчуудын хувьд адуу нь олон мянган жилийн турш нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдрал, түүх, соёлын дархлааны салшгүй хэсэг байсаар ирсэн. Адуу нь эрх чөлөө, тэсвэр хатуужил, байгальтайгаа зохицон амьдрах монголчуудын амьдралын философийн илэрхийлэл юм. Энэхүү баялаг өв уламжлал өнөөдөр ч Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан зэрэг уламжлалт зан үйлээр дамжин үеэс үед өвлөгдөн хадгалагдаж байна.

✅ Энэ өдөр мөн хүн төрөлхтний түүхэнд алдаршсан гайхамшигт хүлгүүдийг дурсан хүндэтгэх учиртай бөгөөд тэдгээрийн нэг нь Солонгосын дайны үеэр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын бүрэлдэхүүнд алба хаасан Сержант Реклесс хэмээх монгол үүлдрийн гүү юм. Түүнийг 1952 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус БНСУ-ын Сөүлийн морин тойруулгын газраас худалдан авсан байна.

✅ Солонгосын дайны үеэр Сержант Реклесс нь байлдааны ажиллагааны үеэр дайсны галын дундуур олон удаа явж, фронтын шугамд сум, галт хэрэгсэл хүргэн, шархадсан цэргүүдийг аюулгүй газарт зөөвөрлөж байсан бөгөөд түүний эр зориг, үнэнч зүтгэлийг үнэлэн, “Сержант(Түрүүч)” цол олгосон байна. Сержант Реклессийн түүх нь монгол адууны хүч чадал, тэсвэр хатуужил, ухаалаг чанар, үнэнч байдлын тод жишээ болон үлджээ.Сержант Реклессийн гавьяа зүтгэлийг хүндэтгэн АНУ-ын Виржиниа муж дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн үндэсний музей, Калифорни муж дахь Кэмп Пендлтон тэнгисийн явган цэргийн бааз, Кентакки мужийн Морин парк зэрэг газарт түүний хүрэл хөшөөг сүндэрлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлжээ.

✅ Та бүхэндээ Дэлхийн адууны өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!Тулгар төрийн 2235 жил,Их Монгол Улсын 820 жил,Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтн...
07/11/2026

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!

Тулгар төрийн 2235 жил,
Их Монгол Улсын 820 жил,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
Ардын хувьсгалын 105 жилийн ой,
Үндэсний Их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн сайхан наадаарай!

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Address

2833 M Street NW
Washington D.C., DC
20007

Opening Hours

Monday 9am - 1pm
2pm - 5pm
Tuesday 9am - 1pm
2pm - 5pm
Wednesday 9am - 1pm
2pm - 5pm
Thursday 9am - 1pm
2pm - 5pm
Friday 9am - 1pm
2pm - 5pm

Telephone

+12023337117

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Embassy to the USA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Embassy to the USA:

Shortcuts

Share